Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүүх хурлын тов тогтоох хүртэл С.Батдөлийг цагдан хорихоор СУНГАСАН“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Гэрээс нь их хэмжээний мөнгө олдсон хэргээр саатуулагдаад буй УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг сулласан гэх мэдээлэл гараад буй.

Тэгвэл энэ талаар шүүхээс тодруулахад "С.Батдөлд урд авсан цагдан хорих ТСАХ-ны хугацаа энэ сарын 09-ний өдөр дуусаж байсан. Шүүхээс яллагдагчийг цагдан хорих хугацааг шүүх хурлын тов тогтоох хүртэл сунгаж шийдвэрлэсэн" гэлээ.

Эргэн сануулахад, өнгөрөгч нэгдүгээр сарын сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй юм.

ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёрдугаар дүгнэлтийг танилцуулж байна
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёрдугаар дүгнэлтийг танилцуулж байна
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.