Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батдөлийн хэрэгт хувийн вагонтой 10 гаруй компаниудыг ХОХИРОГЧООР тогтоожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 31 секунд

С.Батдөлд холбогдох төмөр замын асуудал олны анхааралд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрээс 10 орчим тэрбум төгрөг бэлнээр олдож, тансаг зэрэглэлийн хаус худалдаж авах баримт бичгүүдээ хураалгасан түүний хэргийг хэрхэн шийдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Одоогийн байдлаар С.Батдөл 30 хоногийн хугацаатай цагдан хоригдож буй бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Батдөлийн “сүлжээнээс” болж хохирсон хувийн вагонтай 10 гаруй аж ахуйн нэгжүүдийг уг хэрэгт хохирогчоор татсан гэнэ.

Тодруулбал, төмөр замын ачаа тээвэртэй уг авлигын асуудалд Батдөлийн гэрээс олдсон мөнгө бол зөвхөн нэг хэсэг нь бөгөөд вагонаа “дээрэмдүүлсэн”, авлига өгч ачаа ачуулж байсан 150 орчим аж ахуйн нэгжүүдийн нийт хохирол багагүй 200 тэрбум орчмоор үнэлэгдэх магадлалтай байгаа аж.

УБТЗ-ын өөрийн вагонууд нь ихэвчлэн Эрдэнэт болон цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэж дотоодын хэрэгцээг хангахаас хэтэрдэггүй. Тиймээс хувийн вагонтай “Болд төмөр ерөө гол” тэргүүтэй 10 орчим хувийн компаниудын вагоныг ашигладаг байжээ. Ингэхдээ 3/2-н зарчмыг ашиглах аман тохироо хийдэг байжээ. Долоо хоногт нэг удаа цуваа явдаг бөгөөд сардаа 5 удаа ачаа тээвэрлэж хилээр гаргадаг. Ингэхдээ дээрх 3/2-н зарчмаар буюу хоёр удаад нь хувийн вагоны эзэд нь өөрсдийн ачаагаа гаргадаг, гурван удаад нь улсын нэр дээрх ачааг гаргадаг гэсэн үг. Энэ гурван удаа улсын нэр дээр гарч буй ачаа дээр нөгөө 150 орчим аж ахуйн нэгжүүдээс авлига авч дараалал тогтоодог, ачааг нь түрүүлж ачдаг байсан гэх үндэслэл тогтоогдож буй гэнэ.

Одоогоор хамтарсан ажлын хэсгийн ажил шувтарч буй бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт нэгтгэж шалгах бололтой. Үүнээс гадна уг хэрэгт С.Батдөлийг зөвхөн наад талын холбогдож гэж үзэхээс гадна цаана нь байгаа дарга нарынх нь мөрөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй ажээ.

ШУУД: Хөгжлийн банкны сонсгол “Кью эс си“ ХХК-ийн зээлийн асуудлаар үргэлжилж байна
ШУУД: Хөгжлийн банкны сонсгол “Кью эс си“ ХХК-ийн зээлийн асуудлаар үргэлжилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.