Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг Засгийн газраас өнөөдөр УИХ-д өргөн барьж, Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр болжээ.
Дашрамд сануудахад, өнгөрөгч Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-д өргөн барихаар болсон ч хойшилсон байдаг.
Тодотголоор тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох бөгөөд энэ оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байсан 9 хувьд өнгөрсөн таван сарын мөнгийг нөхөж болгох, төрийн албан хаагчдийн цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтаж буй юм.