Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М БНСУ-ын Чэжү аралд саатуулагджээ. Учир нь тэрбээр бусдыг хүчирхийлэхийг завдсан хэргээр ийнхүү саатуулагдсан байна.
Тодруулбал, БНСУ-ын Чэжү аралд болсон хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээний дараа Монгол Улсаас оролцсон бүжгийн хамтлагийнхантай архи уусан байна. Улмаар согтуурсан үедээ 20 гаруй настай монгол орчуулагч эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж, тус эмэгтэй зугтаж гарсан гэж БНСУ-ын KBS телевизээр мэдээлжээ.