Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даатгагчийн баталгаа гаргахтай холбоотой бүхий л харилцааг “Даатгагчийн баталгаа гаргах журам”-аар зохицуулах боломжтой боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 48 секунд

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Сайн дурын даатгалын хэлбэр”-т өөрчлөлт орууллаа.

УИХ-аас Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад даатгагч нь холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах боломжийг бүрдүүлсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж баталсан. Ингэснээр даатгалын компаниуд тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргах боломжтой болсон бол төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хувьд тендерийн үйл ажиллагаандаа банкны баталгаанаас гадна даатгагчийн баталгааг ашиглах боломжтой болсон байна.

Энэхүү нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хуралдаанаар “Сайн дурын даатгалын хэлбэр”-т өөрчлөлт оруулж, Даатгалын тухай хуулийн 4.1.13-т заасан даатгагчийн баталгааны шинж чанарыг агуулж буй “Итгэлцлийн даатгалын хэлбэр”-т хамаарах “Гүйцэтгэлийн баталгааны даатгал”-ын бүтээгдэхүүнийг тус хэлбэрээс хасахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал даатгагчийн баталгаа гаргахтай холбоотой бүхий л харилцааг “Даатгагчийн баталгаа гаргах журам”-аар зохицуулах боломжтой болж байна. Даатгагчийн баталгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг илүү эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэх, санхүүгийн салбарт зөв өрсөлдөөнийг бий болгох, мөнгөн урсгалын эргэлтийг нэмэгдүүлэх, даатгалын салбарын эрэлт нийлүүлэлтийг өсгөж, хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ аж.

СЗХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталлаа
СЗХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.