Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: “Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

“Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна. Наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, “Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төв хамтран зохион байгуулж байгаа юм.

Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолтууд 2023 оны есдүгээр сарын 7-16-нд болно. Хоёрдугаар шатанд дараах бүтээлүүд өрсөлдөж буй юм.

Драмын жүжгийн төрөлд:

  • “Сычуаны сайн хүн” /УДЭТ/
  • “Тамгагүй төр” /”Херо энтертаймент групп” ХХК/
  • “Опал” /Орфей театр/
  • “Шөнө буусан аадар” /Мөрөөдлийн театр/
  • “Инээмтгий хүн” /Pro театр/
  • “Ууган хүү” /ОХУ-ын Буриадын драмын театр/

Хүүхдийн жүжгийн төрөлд:

  • “Миний аав супер баатар” /УДЭТ/
  • “Асаж буй толгод” /Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр/
  • “Шидэт модны үр” /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/
  • “Хамгийн том олз” /Өвөрхангай аймгийн Хүүхдийн жүжгийн театр/
  • “Модон зам” /Төв аймгийн “Монгол туургатан” театр/

Хоёр хүний жүжгийн төрөлд:

  • “Хунгийн дуу” /Монгол/
  • “100 иений тус” /Монгол/
  • “1001 шөнийн үлгэр” /Румын/
  • “Задлан” /Буркина Фасо/
  • “Рио” /Урагвай/
  • “Зэрлэг онгоноороо ...” /Солонгос/

Нэг хүний жүжгийн төрөлд:

  • “Хэмхэрхий дүрснүүд” /Монгол/
  • “Галт шувуу” /Монгол/
  • “Би ирлээ” /Монгол/
  • “Ричард III” /Монгол/
  • “Илвад үйлдвэрлэв” /Итали /
  • “Элсэн цаг” /Польш/
  • “Салхины сүйт бүсгүй” /Испани/ зэрэг жүжгүүд нэр дэшжээ.

“Гэгээн муза-17” наадмын хүрээнд “Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээ, мэргэжлийн театрын үндэс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, физикл сургалтыг зохион байгуулна. Хэвлэлийн хурлын үеэр хоёрдугаар шатанд тэнцсэн нэр дэвшигчдэд гэрчилгээ гардуулсан бөгөөд гадаадын шүүгчдэд зориулан жүжгээ англи хэл рүү орчуулан долоодугаар сарын 20-ны дотор илгээхийг уран бүтээлчдэд санууллаа.

Г.Өнөрбаярыг Завхан аймгийн  засаг даргад дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ
Г.Өнөрбаярыг Завхан аймгийн засаг даргад дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ
 
Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.