Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Сарантуяа: “Монголд зочлох жил“, Ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ойг тохиолдуулан “Гэгээн муза“ наадмыг энэ жил зохион байгуулахаар болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Нийслэлийн Засаг даргын ивээл дор "Гэгээн муза" наадам 17 дах удаагаа зохион байгуулагдах гэж байна.

"Гэгээн муза" академийн Ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа "Уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг, театр урлагийн наадам бол "Гэгээн муза" байдаг. "Гэгээн муза" наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. Уг нь ирэх жил зохион байгуулах байсан ч энэ жил "Монголд зочлох жил" болж байна. Мөн Монголын Үндэсний театрын эх үүслийг тавьсан Ноён худагт Данзанравжаагийн 220 жилийн ой тохиож байна. Тиймээс энэхүү ойд театрын уран бүтээлчид хүндэтгэл үзүүлэх үүднээс наадмаа зохион байгуулж байна.

Мөн энэ хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тодруулбал, Нүүдэлчний соёл сэтгэлгээ, үндэсний, мэргэжлийн театрын суурь болох сэдвийн дор эрдэм шинжилгээний хурлаа хийнэ.

Энэ удаа 60 гаруй бүтээл ирсэн. Түрүү жилүүдээс илүү их материал ирсэн. Нэгдүгээр шат гуравдугаар сараас тавдугаар сарын 22-н хүртэл явагдаж дууссан.

Ингээд дөрвөн үндсэн төрөл буюу Драм, хүүхэд, нэг хүний, хоёр хүний жүжгийн төрлөөр уран бүтээлүүдийг шалгаруулна" гэлээ.

Энэ удаагийн наадамд гаднаас 22 орны 33 бүтээл ирсэн байна. Энэ бүтээлүүдээс нэгдүгээрт шатанд 8 орны бүтээл шалгарсан бөгөөд гадны улсаас дөрвөн шүүгч ажиллахаар болжээ.

ХЭҮК-ын сургагч багш нар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн талаарх суурь хичээл зааж байна
ХЭҮК-ын сургагч багш нар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн талаарх суурь хичээл зааж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд