Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИЛЭН: Хилийн чанадад байгаа МУ-ын иргэдэд туслах сан Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн өмгөөллийн зардалд 15 сая төгрөг олгож байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд өнөөдөр Кино урлагийг дэмжих сан тэргүүтэй таван сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршууллаа. Тэгвэл Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан нь 2009 оноос хойш нийтдээ 3 тэрбум 125 сая төгрөгийн тусламж хэлбэрээр олгожээ. Тухайлбал, Малайзад амь насаа алдсан загвар өмсөгч Ш.Алтантуяагийн өмгөөллийн зардалд 2018 онд тус сангаас 15 сая төгрөгийг ГХ-ны сайдын тушаалын дагуу олгож байжээ.

Эргэн сануулахад, Ш.Алтантуяа нь 2006 онд Малайзад хэрцгийгээр амь насаа алдсан. Удаан хугацаанд шийдэгдэлгүй явсан эл хэрэгт тус улсын шүүх өнгөрөгч оны 12 дугаар сард шийдвэр гаргасан юм. Ингэхдээ талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.53 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг тус улсын Засгийн газар болон өөр гурван хүнд шийдвэрлэсэн байдаг.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сургалтын төв нээлтээ хийлээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сургалтын төв нээлтээ хийлээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.