Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАТА: 55 мянган иргэнээ “ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ“-д 6,6 тэрбум төгрөгийг зарцуулжээ

Огноо
Унших
1 минут 25 секунд

ХОРИХ АНГИАС: Хүмүүжигчид “наранд“ гарахад надад ажил олдоно“ гэх итгэл  тээн хөдөлмөр эрхэлж байнаЗасгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд өчигдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нээлттэй байршуулсан. Тэгвэл тус сангаас хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт 2016 оноос 2022 оны хооронд нийт 55434 иргэнийг хамруулжээ. Ингэхдээ тус хөтөлбөрт 6,6 тэрбум төгрөгийн зарцуулсан байна. Тус хөтөлбөр нь ажил олоход хүндрэлтэй иргэд ялангуяа нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөрлөх чадвартай иргэдийг хөдөлмөрт бэлтгэж, ажлын байраар хангах, ажил олгогчийн оролцоог хангахад оршдог байна. Үүнээс гадна хорих ангиас суллагдсан иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, сургууль засвардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд болон 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэн хамрагддаг аж.

Тэгвэл 2016 оноос хойш тус хөтөлбөрт хэчнээн төгрөг зарцуулсан талаарх дата мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 2016 онд 5684 иргэнийг тус хөтөлбөрт хамруулахад 1.4 тэрбум төгрөгийг зарцуулж байсан бол 2022 онд 15906 иргэнийг хамруулахад 1.3 тэрбум төгрөгийн зарцуулсан байна.

ШИЛЭН: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 227 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй 69 зээлдэгч СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ
ШИЛЭН: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 227 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй 69 зээлдэгч СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.