Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сургалтын төв нээлтээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Глобал Сивик Шэйринг төлөөлөгчийн газраас хэрэгжүүлдэг “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд хөдөө орон нутгийн мал аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зорилгоор “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сургалтын төв”-ийн барилгын ажил 2022 онд эхэлж, ашиглалтад орлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, БНСУ-ын Монгол Улсад суугаа элчин сайд Гим Жунь Гү, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, GCS компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ким Хэ Гён, GCS Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Н.Батдорж, нутгийн иргэд болон холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Глобал Сивик Шэйринг төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж байгаа “Хүртээмжтэй мал аж ахуй” урт хугацааны энэхүү төсөл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт бөгөөд нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад нэн чухал ач холбогдол бүхий төсөл юм.

Төслийн хүрээнд мал аж ахуй эрхлэгчид болон салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд 1500 метр квадрат иж бүрэн сургалтын төв баригдсан.

Тус барилгыг Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газар, Глобал Сивик Шэйринг төлөөлөгчийн газар, KOIKA компаниудын тусламжтай барьсан бөгөөд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сургалтын төвөөр дамжуулан дараах үйл ажиллагааг зохион байгуулна.Үүнд:

Орон нутгийн иргэдийг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр:

- Эрчимжсэн МАА-г хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ

- Хоршооны засаглал, хүний нөөцийн сургалт, зөвлөх үйлчилгээ

- Хувь хүний болон байгууллагын хөгжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ

- Орон нутгийн иргэдийн бизнесийг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ

- Дэлхийн хөгжлийн сургалтууд

- Дэвшилтэд технологи, инновац нэвтрүүлэлтийн сургалтууд

- Орон иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд холбогдолтой сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх

ШИЛЭН: БНХАУ, БНСУ, Казахстанд ял эдэлж байгаа иргэдийг эргэх зардалд 26 сая төгрөгийг зарцуулжээ
ШИЛЭН: БНХАУ, БНСУ, Казахстанд ял эдэлж байгаа иргэдийг эргэх зардалд 26 сая төгрөгийг зарцуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.