БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Гэвч тус сангаас зарим улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүс зээл авч суралцсан болох нь ил болж, олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртээд буй юм. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Английн Кембрижийн их сургуульд суралцахад БЗС-гаас 48 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 165 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний зээл авч суралцжээ.
Ташрамд дурдахад, БЗС-гаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх буюу Хүний эрх, иргэний нийгэм, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр ажилладаг С.Лүндэг нь 2012 онд АНУ-ын Стрэйерийн их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авсан талаарх мэдээллийг энд дарж уншина уу.