Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Маралмаагийн давж заалдах гомдлыг маргааш буюу ирэх мягмар гарагт хэлэлцэхээр товложээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ.

Харин уг шийдвэрийг Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх маргааш буюу ирэх мягмар гарагт буюу 2023 оны тавдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна.

Сануулахад, тэд шүүх хуралд хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон байдаг. Учир нь хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсан бөгөөд үүнтэй санал нийлэхгүй. Түүний эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлсэн байдаг.

Уг мэдээллийг энд дарж унших боломжтой.

УЦУОШГ: Ойрын өдрүүрэд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно
УЦУОШГ: Ойрын өдрүүрэд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно
 
П.Мөрөн “Дакар ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа
П.Мөрөн “Дакар ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.