Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Маралмаад холбогдох давж заалдах шатны шүүх хурал ХОЙШИЛЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ.

Харин уг шийдвэрийг Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр хэлэлцэх байсан ч өмгөөлөгч нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, Ч.Маралмаад холбогдох давж заалдах шатны шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Сануулахад, Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралд хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон байдаг. Учир нь хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсан бөгөөд үүнтэй санал нийлэхгүй. Түүний эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлсэн байдаг.

Булчингийн цахилгаан бичлэгийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Булчингийн цахилгаан бичлэгийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.