Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр /2023.03.06/ болж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан. Тодруулбал, ХУД-ийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчих боломжгүй юм.
Уг шийдвэрийг эсэргүүцэж, тэрбээр давж заалдсан ч давж заалдах шатны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 18-нд түүний гомдлыг хэлэлцэж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Тэгвэл цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулсан байх ёстой Ч.Маралмаагийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт кофе шопт явж буй бичлэг цацагдаад байна.
Цахим гав, зорчих эрхэд хяналт тавих үүрэгтэй ШШГЕГ-аас тодруулахад "Ч.Маралмаагийн шүүхээс гарсан шийдвэр албажиж ирээгүй байна. Шийдвэр албажиж ирсний дараа бид хүнээ хүлээж аваад, цахим гав зүүлгэж хяналт тавьдаг. Одоогоор шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байгаа тул энэ асуудал манайд хамаарагдах болоогүй" хэмээлээ.
Харин энэ талаар шүүхээс тодруулахад "Ч.Маралмаа нь УДШ-д гомдол гаргасан. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзсэн байгаа. УДШ-ээс түүний гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байна лээ. Уг шийдвэр манай дээр албажиж ирсний дараа ажлын 5 өдөрт багтааж бид хүнээ нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хүлээлгэн өгнө. Улмаар цахим гав зүүж, зорчих эрхийн хязгаарлалт хэрэгжиж эхэлнэ" гэв.
Тэгвэл Улсын дээд шүүхээс "Улсын дээд шүүхээс тогтоол нь албажсан. Ачаалал их байгаа учраас анхан шатны шүүхэд хүргэгдэж амжаагүй байгаа юм байна. Энэ 7 хоногийн сүүл гэхэд хүргэгдэнэ" хэмээлээ.
Энэ нөгөө хүүхэд дайрдаг Маралмаа мөнүү? Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэсэн шийтгэл оногдуулаагүй билүү юу билээ? Энэ хотын төвийн кофе шопд юу ч болоогүйм шиг ингээд явж бна цагдаа, хууль хүчнийхэн нь анхааралдаа авна уу.
— 🍑Тоорхон🍑 (@Toorkhon_peach) July 18, 2023
Дахиад хэдэн ч хүүхэд дайрхын билээ. pic.twitter.com/7XAY07N23a
Маралмаа мөн биш гээд байгаа хүмүүс хардаа. Энэ харц, мэнгэ нтр нь яг л байгаад байгаамдаа. Энэ хүн ингээд гадуур сул чөлөөтэй л явж байгаан бна шүү ард түмээн. pic.twitter.com/FBzS7Jtmld
— 🍑Тоорхон🍑 (@Toorkhon_peach) July 18, 2023