Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болсон. Улмаар өнөөдрийн хуралдаанаар Ч.Маралмаад холбогдох шүүх хурлыг энэ сарын 24-ны өдрийн 11:00 цагт товлосон юм.
Тэгвэл өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт Ч.Маралмаа өөрийн биеэр оролцсон бөгөөд Ч.Маралмаа болон тэдний өмгөөлөгчийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцжээ.
Тодруулбал, хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсан бөгөөд үүнтэй санал нийлэхгүй гэжээ. Учир нь эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлсэн байна.