Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Маралмаагийн зорчих эрх хязгаарлах ял даваа гарагаас хэрэгжиж эхэлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

ШЕЗ мэдээлэл хийх үеэрээ Ч.Маралмаад холбогдох хэргийн талаар товч мэдээлэл өгөв. Тодруулбал,

"БЗД-ийн ЭХАШШ-ээс Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаатай хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байгаа. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоолыг түдгэлзүүлсэн байгаа.

УДШ энэ сарын 05-ны өдрийн 495-р тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Тухайн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлснээр энэ сарын 24-ний өдөр НШШГГ Ч.Маралмаад хүлээлгэж өгсөн. Ингэснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон хяналтын прокурорын зүгээс зорчих эрхийг хязгаарлах хяналтаа тавина.

Кофе шопд явж байсан үе нь түдгэлзсэн байсан. Харин 24-нөөс эхлэн зорчих эрх хязгаарлах ялаа биелүүлээд явж байгаа" гэв.

ШЕЗ: “Найман ишигний“ гэх нэр томьёо гаргаж олон нийтийг төөрөгдүүлж байна. Мөн олон тооны мал бүлэглэн хулгайлбал зөвхөн 2-8 жилийн хорих ял шийтгэхээр хуульд заасан
ШЕЗ: “Найман ишигний“ гэх нэр томьёо гаргаж олон нийтийг төөрөгдүүлж байна. Мөн олон тооны мал бүлэглэн хулгайлбал зөвхөн 2-8 жилийн хорих ял шийтгэхээр хуульд заасан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.