Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн ханатай гэр шатаж, 69 настай эрэгтэй нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжинд дөрвөн ханатай гэр шатаж 69 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, "Энэ тухай дуудлага мэдээлэл тавдугаар сарын 07-ны өдрийн 16:55 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 4 ханатай гэр, 8 метр орчим хашаа шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Ж /69 настай, эрэгтэй/ өртөж, нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн" гэж ОБЕГ-аас мэдээллээ.

ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 16 дахь өдрөө үргэлжилж байна
ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 16 дахь өдрөө үргэлжилж байна
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.