Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-МОНГОЛ шууд нислэгийн хэлэлцээрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж үзэглэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт Монголоос АНУ руу шууд нислэгтэй болно хэмээн мэдээлсэн байдаг. Тэгвэл уг ажил урагштай байгаа талаар цахим хуудаснаа нийтэлжээ. Тодруулбал "2002 оноос хойш хорь гаруй жилийн турш яригдсан АНУ руу шууд нислэгтэй болох асуудал овоо урагштай байна. Энэ хавар OPEN SKY хэлэлцээрийг үзэглэсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-д айлчлах үеэр хэлэлцээрт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.

Тэгвэл энэ хүрээнд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Хойд Азийн бүс хариуцсан ахлах төлөөлөгч Ноэл Арбис, гадаад харилцааны мэргэжилтэн Ёлында Кю нартай уулзлаа. Тэд хоёр улсын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлыг шуурхайлахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Ази дахь “АРДЧИЛЛЫН АРАЛ” болсон манай улсын хувьд гуравдагч хөрш болсон АНУ руу шууд нислэгтэй болох нь улс төр, нийгэм эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой.

АНУ-д ажиллаж амьдарч буй 50 гаруй мянган монгол иргэний маань хувьд ч, үндэсний авиа компаниудын хөгжилд ч, иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд ч ШУУД НИСЛЭГ ШУУД ӨГӨӨЖӨӨ өгнө" хэмээжээ.

УИХ-ын гишүүд өнөөдрөөс өөрсдийн тойрогтоо ажиллана
УИХ-ын гишүүд өнөөдрөөс өөрсдийн тойрогтоо ажиллана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд