Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүд өнөөдрөөс өөрсдийн тойрогтоо ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд өөрсдийн тойргуудад ажиллана. Тэдний хувьд тойрогт ажиллах үеэрээ ҮХНӨ-ийн төслийн агуулгыг танилцуулан иргэдийн санал хүсэлтийг нэгтгэх юм. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын ээлжит чуулганаар ҮХНӨ оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлээд буй билээ.

Ташрамд дурдахад, Засгийн газраас боловсруулан өргөн барьсан хуулийн төсөлд парламентын гишүүдийн тоог 152 болгох, УИХ-ын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалт туссан бөгөөд улс төрийн намууд сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж буй боловч гишүүдийн тоог 152 болгох асуудалд байр сууриа нэгтгээгүй байгаа юм.

Тиймээс энэ долоо хоногт парламентад суудалтай гурван намын гишүүд тойргийн иргэд, сонгогчдод УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой агуулгад төвлөрч санал авч, нам дотроо ярилцан саналуудаа нэгтгэж УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж ирэхээр төлөвлөөд байна.

Хүүхдээ өмөөрч өсвөр насны хүүг зодсон эрэгтэйг шалгаж эхэлжээ
Хүүхдээ өмөөрч өсвөр насны хүүг зодсон эрэгтэйг шалгаж эхэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд