Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Огноо
Унших
0 минут 43 секунд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Мэргэний давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т ой хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлага өчигдөр /2023.04.25/ өдрийн 17:45 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 20:48 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

60 настай эрэгтэй согтуурсан үедээ цуг байсан эрэгтэйн аминд хүрчээ
60 настай эрэгтэй согтуурсан үедээ цуг байсан эрэгтэйн аминд хүрчээ
 
Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто зам баригдаж эхэллээ
Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто зам баригдаж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.