Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

60 настай эрэгтэй согтуурсан үедээ цуг байсан эрэгтэйн аминд хүрчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Согтуурсан үедээ бусдын амийг хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 20 цаг 54 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн тоотод “Гэмтсэн хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 60 настай, эрэгтэй “З” гэгч согтуурсан үедээ 52 настай, эрэгтэй “Э”-ийн биед мэс ашиглан гэмтэл учруулж, улмаар 49 настай, эрэгтэй “Н” гэгчийн амь насыг хохироосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ЗГ: Энэ онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэж байна
ЗГ: Энэ онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэж байна
 
ОХУ хичээлийн шинэ жилийн өмнө Украины агуулахад цохилт өгч 12 сая сурах бичиг шатжээ
ОХУ хичээлийн шинэ жилийн өмнө Украины агуулахад цохилт өгч 12 сая сурах бичиг шатжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.