Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороонд 11.40 цагт буюу морин цагт саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгсөний дараа сонгогчиддоо хандаж хэлсэн үгэндээ энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой сонгууль болж байна. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй онцгой дэглэмтэй үед Монголын ард түмэн Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуулийн санал хураалтаа өгч байна гэдгийг онцолсон. Мөн сонгуульдаа идэвхтэй оролцохыг ард түмэндээ уриалсан юм. Монголын ард түмэн, нийт сонгогчид Улсын онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг биелүүлж, гараа ариутгасан, маскаа зүүсэн, хоорондын зайгаа барьсан, эмх цэгцтэй дэг журамтайгаар саналаа өгч байна. Иргэд сонгогчдоо хууль бус үйл ажиллагаатай тэмцэж, нийтээрээ зөв шударга сонгуулийн төлөө нэгдэн хуулиа чанд сахин биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг мөн сануулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд хүндэтгэлтэй хандаж оролцохыг уриалсан юм. Баянхонгор аймгийн хэмжээнд сонгуулийн 105 хэсгийн хороо ажиллаж байна. УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт 58103 сонгогч санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Санал хураалтын ирц 12:00 цагийн байдлаар Баянхонгор аймагт 31 хувьтай үргэлжилж байна.

СЕХ: Сонгуулийн ирц улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар 25,13 хувьтай байна
СЕХ: Сонгуулийн ирц улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар 25,13 хувьтай байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.