УИХ-ын наймдахь удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагаас орон даяар эхэлсэн билээ. Тэгвэл СЕХ-ноос 12:00 цагийн байдлаарх сонгуулийн ирцийн мэдээллийг танилцууллаа.
Энэ жилийн 12.00 цагийн байдлаарх сонгуулийн ирц 2016 мөн үеийн ирцтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, УБЕГ-ын дарга Б.Баасандорж хэлэхдээ:
"УИХ-ын сонгуулийн ирцийг 12:00 цагийн байдлаар танилцуулъя. Санал хураалт 07:00 цагт эхэлсэн.
Улсын хэмжээнд 29 тойрог бүхий 2,070 хэсгийн хорооноос ирцийн мэдээг авч, нэгтгэн танилцуулж байна.
Улсын хэмжээнд 2070 хэсгийн хороонд 12:00 цагийн байдлаар 507,510 сонгогч саналаа өгч 25,16 хувийн ирцтэйгээр Их хурлын сонгуулийн үйл явц үргэлжилж байна. 2016 оны сонгуультай харьцуулбал тухайн үед сонгуулийн ирц 23,4 хувьтай байсан бол энэ жил өссөн дүнтэй байна." гэсэн юм.