Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Түгжрэлд гол нөлөө үзүүлж буй 11 байршилд 16.4 км автозам, 963,7 метрийн урттай гүүрийг 2024 онд ашиглалтад оруулахаар зорьж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төсөл хөтөлбөр, эдийн засгийн үр өгөөжтэй бизнесийн саналуудаа хөрөнгө оруулагч, түншүүд, хамтын ажиллагаатай хотуудад танилцуулах “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” өчигдөр болсон билээ. Энэ үеэр Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийх ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээ, үүнд хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжийн талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулсан юм.

Тэрбээр “Авто замын түгжрэл гэдэг хот төлөвлөлтийн алдаа, хотжилт, эдийн засаг, нийгмийн үзэгдлүүдийн үр дагавар. Сүүлийн 30 жилийн турш хуримтлагдсан олон талт асуудлуудын үр дагаврыг бид ганцхан шийдвэрээр нэг дор шийдэхгүй. Гэхдээ салбар салбарт тодорхой ажлуудыг үе шаттай хийснээр түгжрэлийг бууруулна. Тухайлбал, замын түгжрэлд гол нөлөө үзүүлж буй 11 байршилд 16.4 км автозам, 963,7 метрийн урттай гүүрийг 2024 онд багтаан ашиглалтад оруулах зорилт тавьсан. Эдгээр бүтээн байгуулалтад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, оролцоо чухал” гэлээ.

Н.Бямбадорж: Иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж ашиглахгүй болсон, шатсан, сэлбэг болсон автомашинаа бүртгэлээс хасуулах боломжтой
Н.Бямбадорж: Иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж ашиглахгүй болсон, шатсан, сэлбэг болсон автомашинаа бүртгэлээс хасуулах боломжтой
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.