Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэлмэгдэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу.

Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж "Улаан цагаан л гэмгүй хүмүүсийг хүний амь захиалгаар хөнөөсөн гээд л гүтгэчихсэн. Захиалагч байхгүй мөртлөө захиалгаар хөнөөсөн гээд ялласан. Би дарангуйлал, хүн хэлмэгдүүлэх хоёрыг үзэн яддаг хүн. Монголын төр хохирлыг нь нөхөн төлөх ёстой. Бүтэн зургаан жил энэ хоёр хүнийг тамалсан. Хэрэг нь задарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хоёрыг хэлмэгдэж байхад АН эрх барьж байсан.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан юм. Тэр үед хүний эрх ярьж байхгүй яасан юм. Нүдээ аниад л аваачаад хийчихсэн шд. Хэлмэгдүүлэлт гэдэг юм энэ зүйлээс эхэлдэг юм" гэлээ.

“The Mongolz” баг тэмцээнээ өндөрлүүллээ
“The Mongolz” баг тэмцээнээ өндөрлүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.