Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг НҮБ-ын Байнгын төлөөлөгчөөр томилсон. Түүнийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн хүү гэдгээр олон нийт мэднэ.
Томилгоотой холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,
"Энэ бол мэргэжлийн дипломат хүн. Сайн дипломат гэж би үздэг. Нямка сайд асан гадаад бодлогын хүн биш. Бүр эсрэгээрээ. Тиймээс өв залгамжлаад байх юм үгүй шиг. Нямкад сайн муу чанар арвин их. Бусдыг сав л хийвэл хулгайч гэдэг байсан нь үнэн. Харин өөрөө хулгайч байгаагүй нь бас үнэн" гэв.