Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Mongolz” баг тэмцээнээ өндөрлүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 11 секунд

“The Mongolz” баг IEM Rio 2023 тэмцээний доод хүснэгтийн хагас шигшээд Данийн Heroic багт 2-1 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа. 2022 оны Рио мажорын мөнгө, 2021 оны Стокхольм мажорын хүрэл медальт, дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Heroic ийнхүү доод хүснэгтийн финалд шалгарлаа.

ESL-ээс зохиодог CSGO-ын Intel Extreme Masters ангиллын ээлжит тэмцээн "Intel Extreme Masters Rio 2023"-т Ази тивийг төлөөлөн оролцсон цор ганц баг The Mongolz "А" хэсгийн эхний тоглолтоо хүчирхэг Natus Vincere-ийн эсрэг хийж Mirage талбайд 16-9 харьцаагаар хожигдсон.

Улмаар хэсгийн доод хүснэгт рүү унасан тэд Бразилын Imperial Esports-той тоглож 2-1 (Overpass 16-3, Inferno 12-16, Mirage 14-16) харьцаагаар хожсон юм.

250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд "IEM Cologne 2023" тэмцээнд оролцох нэг эрхийн төлөө өрсөлдөж байна.

“Улаанбурхан өвчин хүндэрвэл СОХРОХ эрсдэлтэй“
“Улаанбурхан өвчин хүндэрвэл СОХРОХ эрсдэлтэй“
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.