Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Увс аймагт нэр дэвшигч Жавхлан сонгуулийн хаалтан дээрээ дуу дуулж сонгуулийг хуулийг илт зөрчсөн“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 11 секунд


МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.БАЯРБААТАР: Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд хийгдсэн сурталчилгааг дүгнэхэд МАН Улаанбаатар хотын 9 дүүрэг, 330 суманд нэгдсэн удирдлага, нэгдсэн зохион байгуулалттайгаар ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэлгүйгээр сонгуулийн сурталчилгаагаа амжилттай зохион байгуулж дуусгалаа. 

Ардчилсан намын хувьд харлуулсан 21 хоног өнгөрлөө. Анхнаасаа сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш худал гүтгэлэг, янз бүрийн эвлүүлэг зэрэг зүйлүүдийг манай нам дэвшигчид рүү дайрч, давшилсан байдлаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр түгээсэн. 

Сүүлдээ бүр үр хүүхдээ бохир улстөрд татан оролцуулж байна.  Өчигдөр үдээс хойш Зон олны намын генсек Э.Одбаяр гэх этгээд МАН-ын байр руу ирж улаан будаг цацаж эсэргүүцэл илэрхийлсэн. Энийг МАН-ын 200 мянга гаруй гишүүд, зуун мянга гаруй дэмжигчдийг доромжилсон үйлдэл гэж үзэж байгаа. Иймд МАН-ыг дэмжигчид, иргэд сонгогчдоос уучлалт гуйхыг шаардаж байна.

Сүүлийн үед Ардчилсан нам хуулийн хэрэгжилт гэдэг зүйлийг тоохоо больсон. Өчигдөр өглөөнөөс хойш эхлээд Баянгол дүүрэгт нэр дэвшсэн АН-ын гишүүд хэтрүүлсэн хэмжээгээр сонгуулийн сурталчилгааны самбаруудыг байршуулсан үйлдэл гаргасан. Мөн Увс аймагт нэр дэвшигч Жавхлан сонгуулийн хаалтан дээрээ дуу дуулж сонгуулийг хуулийг илтэд зөрчсөн үйлдлүүдийг гаргасан. 

Сонгуулийн сурталчилгаа хаагдсан цагаас эхэлж төрийн эрх барих дээд байгууллагад хууль бусаар гарахыг санаархсан үйлдлүүд ихээр гарлаа. Олон зуун сая, их наяд төгрөгийг тараахаар бэлтгэж сүүлдээ гадаад валютыг хүртэл тараах үйлдлүүд ихээр гарч байна. Одоо үлдсэн ганцхан өдрийн хугацаанд ямар нэгэн хуулийн зөрчил үйлдэхгүйгээр сонгуульдаа цэврээр өрсөлдье гэж АН-ынханд  хариуцлагатай сануулж хэлье. 

"Саналын хуудсан дээрээ хэнийг дугуйлж байгаагаа нотлох үйлдэл хийвэл өндөр мөнгөн торгуультай"
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын 1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.