Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй 4247 хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Улсын хэмжээнд 6189 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЕБС-д суралцаж байнаМонгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11835 хүүхэд байна. Тэдний 1498 нь сургуулийн өмнөх боловсролд, 5673 нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 1057 иргэн суралцаж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 9 тусгай сургууль цэцэрлэг, 1095 ердийн сургууль цэцэрлэг, насан туршийн боловсролын төв болон явуулын багш нар боловсролын үйлчилгээ хүргэдэг.

Явуулын багшийн үйлчилгээнд 307 суралцагч хамрагдаж байна. СӨБ болон ЕБС-д суралцаж байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын 68 хувь нь тохируулгат орчин нөхцөл бүрдээгүй ердийн сургуульд суралцаж байна. ЕБС-д суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэжй суралцагчид сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашигладаг. Сонгсголын бэрхшээлтэй суралцагчийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталж, дохионы хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлээд байгаа аж.

2015 онд МУБИС-д “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим” байгуулагдаж өнөөдрийг хүртэл 66 мэргэжлийн багш төгсгөжээ. 2022-2023 оны хичээлийн жилд 51 оюутан суралцаж байна. Багш бэлтгэх сургуулийн нийт оюутнууд “Тусгай хэрэгцээт боловсролын үндэс” хичээлийг сонгон судалдаг. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч мэргэжлээр 76 оюутан суралцаж байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлд онцгой анхаарч байгаа талаар БШУЯ-наас мэдээлсэн. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 15 зүйл 29 заалт тусгаад байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудын оролцоотой эрт илрүүлгийг сайжруулах, салбар дундын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, боловсролын түвшин бүрд тэгш хамран сургалтыг дэмжих нэгж байгуулах зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.

Ц.Хуланд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 25-нд болно
Ц.Хуланд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 25-нд болно
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.