Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Хуланд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт болсон. Хуралдаанаас түүний гэм буруугийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 25-нд 10.30 цагт хийхээр товлосон юм.

Тодруулбал, Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн Ц.Хуланг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг нэгдүгээр сарын 20-нд шүүхээс гаргаж байсан бөгөөд өнгөрөгч сард дахин нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан байдаг.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ онд СХД-ийн ИТХ, прокурор, цагдаа, шүүхийн байгууллагууд нэгдэж, гэмт хэрэг зөрчлийг бууруулсан эерэг үзүүлэлтээ ахиулна
Энэ онд СХД-ийн ИТХ, прокурор, цагдаа, шүүхийн байгууллагууд нэгдэж, гэмт хэрэг зөрчлийг бууруулсан эерэг үзүүлэлтээ ахиулна
 
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.