Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨБЗГ: Ойрын хугацаанд “Цемент шохой“ ТӨХК-ийн ТУЗ-ийг шинэчлэн байгуулна

Огноо
Унших
1 минут 30 секунд

"Цемент Шохой" ТӨХК-д үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж буй. Тодруулбал, өнгөрсөн өдрүүдэд “Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд аудитын байгуулагаас сөрөг дүгнэлт гаргасан тайлан нь олон нийтэд ил болсон. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй үргүй зардал гаргасан зэрэг олон асуудлууд сөхөгдсөн юм.

Үүнтэй холбоотойгоор Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар мэдээлэл хийж, тайлбар өгсөн боловч өчигдөр /2023.04.11/ эл компанийн ажилтнууд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын гадна эсэргүүцэл зарлан жагсаж, тодорхой хэд хэдэн шаардлагуудыг тавьсан юм. Тодруулбал, тэдний зүгээс ТУЗ-ийг яаралтай хуралдуулах, аудитаас гаргасан дүгнэлтийн дагуу Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт хариуцлага тооцох, дараагийн захирлыг үйлдвэр дотроос томилох шаардлагуудыг тавьсан байдаг.

Үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нөхцөл байдал дээр ажиллаж, эл ТӨХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж Засгийн газрын тогтоолын дагуу ТУЗ-ийг ойрын хугацаанд шинэчлэн зохион байгуулна гэлээ.

БЗД:  Их цэвэрлэгээгээр нийт 40 мянган тонн хог цэвэрлэлээ
БЗД: Их цэвэрлэгээгээр нийт 40 мянган тонн хог цэвэрлэлээ
 
ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР: Ой тогтоолтын спортоос хүртэх боломжтой бүх амжилтыг гаргасан ч бүрэн нөөц бололцоо, чадвараа хараахан харуулж чадаагүй байна
ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР: Ой тогтоолтын спортоос хүртэх боломжтой бүх амжилтыг гаргасан ч бүрэн нөөц бололцоо, чадвараа хараахан харуулж чадаагүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.