Баянзүрх дүүргийн хэмжээнд "Бүрэн угааж Бүтэн байдлыг хангуулъя" аяны хүрээнд 90 минутын их цэвэрлэгээгээр нийт 31 мянган га талбайгаас 40 мянган тонн хог цэвэрлэлээ. Энэ үеэр их цэвэрлэгээнд оролцсон MIU сургуулийн оюутан Н.Эрдэнэбадам,
"Дүүргийн хэмжээнд болж буй их цэвэрлэгээнд анх удаа оролцож байна. Өдөр бүр явдаг газар, сургуулийнхаа ойр орчмыг хоггүй байлгахын төлөө 90 минутын цэвэрлэгээнд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдөр найзуудтайгаа нийлээд тамхины иш түүлээ. Нэгхэн алхам газраас атга дүүрэн тамхины иш түүж байна. Хүн бүр хогоо хогийн саванд хийгээд хэвшчихвэл хоггүй орчинд амьдрах боломжтой.
Өнөөдөр бид нар 90 минут цэвэрлэгээнд оролцоод сургуулийнхаа ойр орчмыг цэвэрлэсэн. Багахан хугацаа ч гэсэн олон хүн цэвэрлэгээндээ идэвхтэй оролцвол илүү их үр дүн гарна. Тиймээс 90-хэн минут цэвэрлэе гэж уриалж байна" гэлээ.