Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Кью Эс Си“ ХХК-ийн үед тавьсан 123 тэрбум төгрөгийн татварын өрнөөс болж УЛААН ГЭРЭЛ ассан хүнд нөхцөлд байна“

Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням эл компанийн зүгээс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх хөрөнгө тасалдсан гэх мэдээлэлд тайлбар хүсэхэд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав "Орон нутгийн төсөв бүрдүүлэх тал дээр "Кью Эс Си" ХХК-ийн үед тавьсан цөмөрсөн их өр байгаа юм. Нийт 123 тэрбум төгрөгийн татварын өр байна. Бид орон нутгийн төсөвт татвараа төлөөд явахаар өмнөх жилүүд рүү суутгагдаад байгаа юм. Тиймээс энэ чиглэлд Сангийн сайдтай ярилцаж, учир зүйг нь гаргаж нэмж төсөв бүрдүүлэх тал дээр ажиллахгүй бол улаан гэрэл ассан хүнд нөхцөлд байна" гэв.

Д.Ганбат: УИХ-д нэр цэвэр над мэтийн хүн цөөхөн үлдлээ. МАН-ынхан удахгүй тойрогтоо дүнгээ тавиулна
Д.Ганбат: УИХ-д нэр цэвэр над мэтийн хүн цөөхөн үлдлээ. МАН-ынхан удахгүй тойрогтоо дүнгээ тавиулна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.