Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Д.Эрдэнэбилэгийн эгчийн хүү Хөгжлийн банканд ажиллаж байхдаа “Кью Эс Си“ ХХК-д зээл олгох дүгнэлт гаргаад ажлаасаа гарчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

Хөгжлийн банкны сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо "Кью Эс Си" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Эл компани нь 2014 онд Хөгжлийн банкнаас Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам барих төслөөр 71.3 сая ам.долларын зээл авсан байна.

Компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хамаарлын танилцуулгаас харахад, төмөр замын эл төслийг санхүүжүүлэх зээл ОЛГОХ гол дүгнэлтийг гаргасан Хөгжлийн банкны Актив пассив удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан А.Бат-Оргил нь "Кью Эс Си" ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшдэг "Оргил Смарт Солюшн" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байжээ. Ингэхдээ А.Бат-Оргил нь "Кью Эс Си" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн эгч Д.Алтанцэцэгийн төрсөн хүү бөгөөд ээжээрээ овоглодог байна. Тэрбээр зээл гарсаны дараагаар Хөрөнгийн удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирал, Эрсдлийн газрын дарга зэрэг албан тушаал хашиж байгаад Хөгжлийн банк дахь ажлаасаа гарчээ.

Бусдын малыг хулгайлж, “Эмээлт“, “Дэнжийн 1000” зэрэг захуудад худалдаалан иргэдэд 1.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Бусдын малыг хулгайлж, “Эмээлт“, “Дэнжийн 1000” зэрэг захуудад худалдаалан иргэдэд 1.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.