Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лифтэнд бусдын биед халдсан охидыг олж тогтоон шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

"Лифтэнд олуулаа суулаа" гэж хэлсний төлөө нэгэн эмэгтэй бүлэг охидод зодууллаа хэмээн бичлэгээ цахим орчинд нийтэлсэн. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдрийн 10.36 цагт нэгэн иргэн “Лифтэнд олуулаа суулаа” хэмээн шаардлага тавьсны төлөө намайг зодлоо гэх дуудлага, мэдээлэл өгсөн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид ажиллаж, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрны оршин суугч иргэн У лифтэнд олуулаа суулаа гэж шаардлага тавихад 3-4 охидууд бүлэглэн бие эрх чөлөөнд нь халдаж, зугтсан байжээ.

Тэгвэл тухайн охидыг олж тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн СХД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилон аж.

Лифтэнд бусдыг бүлэглэж зодсон охидын машин болон гэрийн хаягийг олж тогтоожээ
Лифтэнд бусдыг бүлэглэж зодсон охидын машин болон гэрийн хаягийг олж тогтоожээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.