Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Н.Номтойбаяр хорих ангиас ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭЛЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд


Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Нямтайширын НОМТОЙБАЯР шүүхийн шийдвэрээр цагдан хоригдоод 19 хонож байна.

Тэрбээр Урьдчилан хорих 461 дүгээр хорих ангиас ил захидал илгээжээ. Түүний захидлыг хүргэж байна.

Н.Номтойбаяр ил захидалдаа "Хэн нь хуулийн өмнө хулгай хийснийг, хэн нь эр хүний жудаг, хүний ёсонд хазгай гишгэснийг хожмоо цаг хугацаа надтай надгүй шүүж л таарна. Би энэ үгээ ТОПОР болон хуулийн салбарын толгойд 28 жил сандайлсан МЭНГЭТ ах нарт болон тэдэнд үзэл бодол, итгэл үнэмшил, улс төрийн эрх чөлөөгөө худалдсан намын залуус, найзууддаа хандан хэлж байгаа юм. Намайг улс төрд бэлдэхэд МАН-ын жирийн мянга мянган гишүүд, манай Дорнодчууд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Та бидний улс төрийн зам мөр, хаяглах нэрийн хувьд салж байгаа болохоос Монгол Улсынхаа төлөө зүтгэх хамтын сэтгэл маань хэзээд салахгүй гэдэгт итгэлтэй байна" хэмээжээ.

Эх сурвалж: Бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын сонгуулийн штаб

Цогтын дуутын хадны бичээс 70 орчим хувь нь харлажээ
Цогтын дуутын хадны бичээс 70 орчим хувь нь харлажээ
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.