Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цогтын дуутын хадны бичээс 70 орчим хувь нь харлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү тос, сүү цацаж сүйтгэсэн талаар нутгийн иргэнээс сумын Соёлын төвийн эрхлэгчид мэдээлэл ирсэн байна.

Мэдээллийн дагуу сумын Соёлын төвийн эрхлэгч газар нь очиж шалгахад хадны бичээс рүү их хэмжээний сүү, шар тос цацаж, тос нь нүүсэн байдалтай байсан бөгөөд хадны цагаан бичиг нь тосондоо 70 орчим хувь нь харласан байдалтай байжээ. 

Энэ талаар сумын Засаг дарга Д.Жаргалмаагаас тодруулахад "Тухайн нутагт суурьшдаг иргэний мэдээлснээр гурван хар машинтай хүмүүс ирж хоноглоод явсны дараа очиход хад руу сүү, шар тос цацсан байдалтай байсан. Тиймээс сумын ЗДТГ-аас аймгийн Цагдаагийн газар, музейн захиргаа , Монгол Улсын соёлын өвийн Үндэсний төв рүү бичиг хүргүүлсэн байгаа. Одоогоор мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарахыг хүлээж байгаа" гэв. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар гол, усны ослоор 20 хүн амиа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар гол, усны ослоор 20 хүн амиа алджээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга