Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод өдөртөө 29-31 ХЭМИЙН ДУЛААН БАЙНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд


Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар,  говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 29-31 градус дулаан байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Сэлэнгийн цэвэрлэгээний захиалагч ХЭН БЭ?
Сэлэнгийн цэвэрлэгээний захиалагч ХЭН БЭ?
 
Л.Энх-Амгалан: 100 мянган иргэн хүнсний талон авч байна. Цаашид хөдөлмөрийн чадвартай хүнд ХҮНСНИЙ ТАЛОН өгөхгүй
Л.Энх-Амгалан: 100 мянган иргэн хүнсний талон авч байна. Цаашид хөдөлмөрийн чадвартай хүнд ХҮНСНИЙ ТАЛОН өгөхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.