Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү: Халдашгүй байдлын дэд хороонд АН-ын төлөөллийг зохион байгуулалттайгаар оруулаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Д.Бат-Эрдэнэ нь АН-аас сонгогдсон гишүүн. Тиймээс уг асуудлаар АН-аас байр сууриа илэрхийллээ.

АН-ын гишүүн О.Баасанхүү "Манай АН-ын нэрээр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ. АН 11 УИХ-ын гишүүнтэй. Гэтэл Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнээр Өмнөговь аймаг УИХ-ын төлөөлөлгүй боллоо. Энэ асуудлыг бид анхааралтай ажиглаж байна. Сүүлийн үед АН руу дайрах, АН-ын нэр хүндийг гутаах, даргыг нь доромжлох зорилготой зохион байгуулалттай мэдээлэл гарч байгаа. Үүнийг МАН-ын санхүүжилттэй гэж хардаж байгаа. Тиймээс уг асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна.

Тодруулбал, 1 тэрбум төгрөгийг гишүүдэд өгсөн, намын дарга нь худалдагджээ зэрэг гүтгэлгийн шинжтэй мэдээллийг засваргүй сошиал, хэвлэлээр цацсан. Үүнд маш их харамсаж байна" гэлээ.

Мөн Халдашгүй байдлын дэд хороонд АН-ын төлөөллийг зохион байгуулалттайгаар оруулаагүй. Оруулаагүй учир Өмнөговь аймгийн төлөөлөл хэн байх вэ гэдгийг МАН-ын хуйвалдааны аргаар шийдэж байна. Тиймээс Өмнөговь төлөөлөлгүй болж буй асуудалд хариуцлагатай байх ёстой. Хэн нэгэн гэмт хэрэгт шалгагдаж байгаа бол хуулийн дагуу шалгагдаад явах ёстой" гэлээ.

ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.