Маргааш буюу /2023.03.22/-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Улс орон даяар зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг хэлэлцэнэ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Засгийн газар холбогдох яамдуудаас санал авч буй.
Тэгвэл уг асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, “Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанд цаг урагшлуулсан үед бага анги болон цэцэрлэгийн насны хүүхдүүд нэг цагаар эрт сэрнэ гэдэг тухайн хүүхдийн биеийн байдалд сөрөг нөлөө үзүүлдэг гэж гарсан. Миний хувьд энэ нь зөв шийдвэр биш гэж үзэж байна” гэлээ.