Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жа Морант: Би ямар нэг хүчирхийлэл үйлдээгүй

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Nba-ийн одуудын нэг, өдгөө 23 настай тамирчин Жа Морантыг тойрсон асуудлууд олны анхааралд байгаа юм. Түүнийг галт зэвсгийн дэлгүүрийн эзнийг буу тулган сүрдүүлсэн гэх мэдээлэл гарч намжаагүй байхад шөнийн цэнгээний газарт мөн л галт зэвсэгтэй лайв хийснээр Жа Морант тай холбоотой асуудлууд улам эрчийг авсан.

Тэгвэл галт зэвсэгтэй явсан гэх хэргээр Колорадо мужийн цагдаа нар хэрэг үүсгэсэн боловч түүнийг бусдад халдаж заналхийлсэн гэх баримт нотолгоо хангалтгүй гэж үзжээ. Харин тэрбээр буутай холбоотой хэргийн талаар ам нээхдээ “Тэр буу минийх биш. Би ямар нэг хүчирхийлэл үйлдээгүй. Гэхдээ би хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” хэмээжээ. Харин лигийн зүгээс түүнийг найман тоглолтоор торгоод байгаа юм.

Б.Өнөмөнх

ИХ ДУУЛГА: Жүдочид Гүржийн нийслэл Тбилисийг зорилоо
ИХ ДУУЛГА: Жүдочид Гүржийн нийслэл Тбилисийг зорилоо
 
Гүнжийн хоолойн 500 га талбайн хогийг цэвэрлэх ажилд ДХИС-ийн 600 сонсогч оролцлоо
Гүнжийн хоолойн 500 га талбайн хогийг цэвэрлэх ажилд ДХИС-ийн 600 сонсогч оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.