Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн 35 алба хаагч төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд төрийн медаль гардуулан өглөө.

Төр, засгийн өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд биелүүлсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, “Цэргийн хүндэт” болон “Энхийн төлөө” медалиар шагналаа.

Энэ ажиллагаа нь Монгол Улсын хувьд анхны далайцтай, шуурхай, мэргэжлийн түвшний олон улсын эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн цогц ажиллагаа болон түүхэнд үлдэж байгаа юм.

Монгол Улсын баг БНТУ-д үүрэг гүйцэтгэхдээ найман хүн /үүнээс гурван хүүхэд/-ийг нуранги дороос гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлж, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан юм.

Цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Мөн Монголын ард түмний илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн юм.

Б.Энх-Амгалан: Монгол Улс руу өдөрт 1 сая 870 мянган кибер халдлага довтолж, түүний 80 хувь нь гадны тусгай албаны санхүүжилттэй байж болзошгүй байна
Б.Энх-Амгалан: Монгол Улс руу өдөрт 1 сая 870 мянган кибер халдлага довтолж, түүний 80 хувь нь гадны тусгай албаны санхүүжилттэй байж болзошгүй байна
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.