Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Амгалан: Монгол Улс руу өдөрт 1 сая 870 мянган кибер халдлага довтолж, түүний 80 хувь нь гадны тусгай албаны санхүүжилттэй байж болзошгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 30 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Энэ хуулийг жаахан мушгин гуйвуулаад байх юм. Энэ хууль, Терроризм, эксремизмийг сурталчилах, амиа хорлоход хүргэх асуудал зэрэг нийт 12 асуудлыг л зохицуулж байгаа хууль шүү дээ. Ерөнхийлөгчийн тавьж байгаа хориг бол хуулиа хийгүй чамбай хийгээд, нэмж боловсруулаад оруулж ир л гэсэн санаа. Тэгэхээр үүнийг маш буруу хууль баталчихсан мэтээр нийгэмд ойлгуулахаа больмоор байна.

Статистик мэдээнээс харахад Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан 2022 оны судалгаагаар, Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.2 сая байгаа. сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2.8 сая байна. Тэр дундаас 1.1 сая хэрэглэгч нь хуурамч хаяг байна гэдгийг Фэйсбүүк компанийн Конконг, Тайвань, Монгол Улс дахь бодлого, үйл ажиллагааг хариуцсан захирал Жорж Чен гэдэг хүн мэдэгдсэн байна. Энэ тэгээд байж байх ёстой зүйл үү. Нүүр, нүдээ нуучихаад хүн доромжилж байх нь зөв үү.

Хоёр дахь асуудал, АСЕМ-ын үеэр мэргэжлийн байгууллага 2016 онд судалгаа хийсэн. Ингэхэд 650 мянган бүртгэлгүй дугаар байсан. Одоо энэ тоо 45 мянга болсон гэж ХХЗХ-ноос мэдээллээ. Тиймээс энэ бүртгэлгүй дугаартай холбоотой асуудлыг цаашид яах вэ гэдэг асуудлыг бодох ёстой.

Гуравдугаарт, 2020 онд хийсэн судалгаагаар Монгол Улс кибер аюулгүй байдлын нөхцөл байдлын хувьд 194 орноос 120-д орсон байдаг. Цахим засаглалын кибер аюулгүй байдлын индексээр 160 орноос 123-т байна. Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын тоо сүүлийн гурван жилд огцом өссөн.

Өдөрт хийгдэж байгаа кибер халдлага 1сая 870 мянга гараад явчихсан. Үүний 80 гаруй мянга нь гадны тусгай албаны санхүүжилттэй байж болох ноцтой түвшиний халдлагууд байна. Тэгэхээр бид үүнийг байлгаад байж болохгүй. Гадны сервер дээрээ тусгай нууцалсан дугаараар халдлага хийж байгаа нөхцөл байдал өндөр байна. Гэмт хэргийн тоо ч мөн сүүлийн үед маш их өссөн.

2019 онд 737 гэмт хэрэг цахим орчинд үйлдэгдсэн. Хохирол нь 985 сая төгрөг байсан. Тэгвэл 2022 онд энэ тоо 11 дахин нэмэгдэж 8563 болсон. Хохирол нь 22 дахин өсч 21 тэрбум 927 сая төгрөг болсон. Энэ бидэнд дохио өгөхгүй байна уу. Хүүхдийг гэмт хэрэг, садар самуунд уруу татсан, хүчирхийлсэн, ийм нөхцөл байдлууд шүүхээр хүртэл шийдэгдэж байгаа байдалын тоо нэмэгдсэн байна шүү дээ. Тиймээс энэ нөхцлүүдээ бид цааш нь харж үзэх ёстой гэдгийг энэ хуультай холбогдуулан хэлж байна"

СОНСГОЛ: Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаяр, “Буян“ ХХК-ийн Б.Жаргалсайхан нар гэрчээр биечлэн оролцож байна
СОНСГОЛ: Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаяр, “Буян“ ХХК-ийн Б.Жаргалсайхан нар гэрчээр биечлэн оролцож байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.