Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амиа хорлогсдын тоо вирусээр нас барагсдыг давах хандлагатай тул хөл хориог цуцалсаар байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 9 секунд

Дэлхий даяар жилд дунджаар 800.0 мянга орчим хүн амиа хорлодог бол энэ тоо хоёр дахин нэмэгдэж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл ковид-19 цар тахлаар нас барагсдыг хөл хорионы улмаас амиа хорлосон хүний тоо давж болзошгүй гэсэн үг.

Бараг хагас жилийн турш хаалттай байсан дэлхий ертөнц хүчээр эргэн нээгдэж эхэллээ. Цар тахлын улмаас улс орнуудын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ харилцан адилгүй ч Америк, Европын Холбооны орнууд хөл хорионы дэглэмээ сулруулж, хил гаалиа нээх аялал жуулчлалыг сэргээх оролдлогуудыг хийж байна. Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг, улс орнуудад учирсан хохирлын талаар та бид хангалттай их мэдээлэлтэй болсон.

Хамгийн сүүлийн мэдээллээр 45.0 сая ажлын байр дахин сэргэхгүйгээр хаагдсан бөгөөд 60 гаруй орон деполт зарлахад бэлэн болсон гэсэн статистик мэдээлэл гараад байна. НҮБ-аас дэлхий даяар цар тахлын улмаас учирсан хор хөнөөл, ажилгүйдлийг бүрэн арилгахад 2028 он хүрнэ дүгнэжээ.

Хятад Улсад гэмт хэрэг өссөн тул нийгмийн хэв журмыг чангатгаж эхлээд байна

Цар тахал дэгдэх үеэс дэлхийн олон эрдэмтэд, социологчид хөл хориог эсэргүүцэж байсан. Харин өнөөдөр тэдний дэвшүүлж байсан асуудлууд тоо баримтаар батлагдаад эхэлсэнд дэлхийн эрүүл мэндийн байгууллага, улс орнуудын Засгийн газар аргагүйн эрхэнд анхаарч эхлэв. Бид хөл хориогоо сунгаж байхад, тэд яагаад сулруулаад байна?

Цар тахлын хөл хорионы улмаас дэлхийн аялал жуулчлалын салбарт 0 зогсолт хийж, иргэний нисэхийн томоохон авиа компаниуд, зочид буудлууд дампуурлаа зарлаж, олон сая хүн ажлын байргүй болсон. Гэвч цар тахал нэгэнт 216 оронд бүртгэгдсэн тул хөл хорионы арга хэмжээ нь Ковид-19 вируснээс ч илүү хор хохирол учруулж эхлээд байна. Ажлаа алдсан олон сая хүн ядаж гадуур явж болохгүй дөрвөн ханийн дунд байна гэдэг төсөөлөшгүй их стресс дагуулна.

Стресс архи, хар тамхины хэрэглээг ихэсгэнэ. Үүнээс үүдсэн хүчирхийлэл, амиа хорлолт нь нийгмийн эрүүл мэндийн том асуудал болсон учраас хөл хориог сулруулах бодлогыг улс орнууд сонгож эхлээд байгаа ажээ.  Хөл хорионы улмаас хүчирхийлэл Францад 30 хувиар, Сингапурт 33 хувиар өссөн тоон мэдээлэл байна. Манай улсад ч ахуйн хүрээний архидалт үлэмж нэмэгдэж гэр бүлийн хүчирхийлэл 57 хувиар өссөн гэдгийг ЦЕГ-ын албан эх сурвалжаас мэдээлсэн. 

Сэтгэл зүйч Чеви Чейс Мэрилэнд дахь гэрээсээ ажлаа хийж байна. Амиа хорлох оролдлого хийсэн хүмүүст өгөх зөвлөгөө эрс нэмэгдсэн.

Статистикаас харахад жил бүр дэлхий даяар 800.0 мянга орчим хүн амиа хорлодог. Ойролцоогоор 40 секунд тутам нэг хүн амиа хорлодог ба энэ нь 14-24 насныханы нас баралтад эзлэх 2 дахь шалтгаан болдог ажээ. Харин энэ оны төгсгөл гэхэд хөл хорионы улмаас амиа хорлогдсын тоо 50.54 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг зарим судлаачид гаргаж байгаа тухай Вашингтон пост сонинд нийтэлсэн байна. Энэ нь 400.0 орчим мянган хүн бөгөөд цар тахлын улмаас нас барагдсын тоотой яг одоо тэнцэж буй үзүүлэлт юм. 

Харин АНУ-ын эрдэмтэд үүнийг хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг гаргасан байна. АНУ-д жилд дунджаар нас баралт 48.0 мянга орчим байдаг бол энэ онд 75.0 мянгад хүрэхээр байгаа гэж нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс судалгааны дүн танилцуулсан байна. Мөн улс орнуудын эдийн байдал, ажилгүйдэл хамгийн гол нь хөл хорионы дэглэмээс шалтгаалж амиа хорлолт 2 дахин нэмэгдэх ба цар тахлын хор хөнөөлөөс үүдэлтэй нийгмийн энэхүү хямрал хэдэн жилдээ үргэлжлэх төлөвтэй байгаа гэж тэд үзжээ. 

АНУ-д нийгмийн сэтгэл зүйн байдал нэн тогтворгүй болсныг Жорж Плойдын хэрэг явдлаас үүдэлтэй жагсаал цуглаан үймээн самуун харуулж байгаа. Нийгмийн бухимдал дээр хөл хорионы стресс үүнд ёстой л гал дээр том нэмэх гэдэг шиг нөлөөлж буй бололтой. 

Цөөн жишээ дурдахад хөл хорионы дараа АНУ-д архины хэрэглээ 85 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн Флорида мужид 911-ийн дуудлага 20 хувиар нэмэгдэж цагдаа, аврах албаны ачаалал урд урдынхаас илүү болжээ. Цаашлаад энэ мэт гэмт хэргүүд дэлхий олон оронд өсөх, хяналтаа алдах байдал ажиглагдаж байгаад улс орнууд ихээхэн санаа зовних болжээ. Товчхондоо глобал эдийн засгийн тогтолцоо нь дэлхий дээрх 7 тэрбум хүнийг гэр орон, хоол унд, ажлын байртай байлгах цорын ганц арга зам учраас улс орнууд эдийн засгийг аврах нь нийгмийг аврах үндэс гэж үзэж байгаа бололтой. Харин манай улсад хөл хорионы улмаас учрах хор хохирлыг эдийн засаг, социологийн талаас нь судалсан байдал тун хангалтгүй байна.

Ковид-19-ийн үхэлд хүмүүсийн ген нөлөөтэй байж болзошгүй
Ковид-19-ийн үхэлд хүмүүсийн ген нөлөөтэй байж болзошгүй
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.