Түлхүүр мэдээлэл
- Альцгеймерийн өвчлөлийн материалыг Ковид-19-ийн генийн судалгаанд ашиглахаар болжээ.
- Хүмүүсийн генээс шалтгаалаад Ковид-19-ийн эмнэлзүй харилцан адилгүй нөлөөлнө гэсэн таамаг байгаа ч хараахан нотлогдоогүй.
- А бүлгийн цустай хүмүүс коронавирусний халдвар авсан тохиолдолд амьсгалын дутагдалд орох өндөр эрсдэлтэй болохыг тогтоожээ.
Дэлхийн 200 гаруй улс оронд тархаад буй Ковид-19 халдварын нас баралтын түвшин улс орон бүрт харилцан адилгүй байна. Жишээлбэл, Өмнөд Солонгос, Норвеги, Австриалд батлагдсан тохиолдлын 3-аас бага хувь нь нас бардаг бол Бельги, Итали, Их Британид уг өвчнөөс болж амь насаа алдах тохиолдол 14 хувьтай байгаа юм.
Ийнхүү өндөр ялгаатай байгаагийн шалтгаан нь одоогоор тодорхойгүй. Гэвч онолын үүднээс авч үзвэл эрүүл мэндийн тусламжийн чанарын ялгаа, хүртээмжтэй байдал, хүн амын дунд хийгдэж буй шинжилгээний түвшин, насжилт, вирусний мутацын ялгаа, уушиг, зүрх судасны өвчлөл зэрэг нь нас баралтын түвшинд нөлөөлж буй. Түүнчлэн зарим улс орнуудын нас баралтын түвшний мэдээлэл алдаатай байгаатай ч холбоотой юм.
Гэсэн ч уг асуудлын жинхэнэ шалтгааныг олохоор клиникийн эмч болон өвчний тархалтын судлаачид үргэлжлүүлэн дата мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж байна. Тухайлбал, шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн шинэ баг өөр өөр арга замаар өвчтөнүүдийн генийг судалж, тэдний генетикийн ялгаатай байдал нь Ковид-19-өөс хамгаалах эсвэл бусдаас илүү хүндээр өвчлүүлэхэд нөлөөлж байгаа эсэхийг шалгажээ.
Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Альцгеймерийн өвчлөлийн материалыг Ковид-19-ийн нас баралтад генетик хэрхэн нөлөөлж буйг судлахад ашиглахаар санал болгосноо нийтэд дэлгэсэн байна. Тэдний судалгаа нь Нэгдсэн Вант улсын, бүгд адилхан Европ гаралтай 400,000 орчим хүмүүсийн генетикийн мэдээллийг ашиглан тэдний генүүд тодорхой өвчлөлтэй холбоотой эсэхийг судалжээ.
Үүний үр дүнд Ковид-19-өөс болж нас барсан хүмүүсийн дунд тархины өвчлөл нь гол суурь нь болж буйг анзаарсан бөгөөд Альцгеймерийн өвчлөлтэй хүмүүст ижил ген үүссэн шиг, Ковид-19-ийн үр дагаварт ген холбоотой эсэхийг судалж үзэхээр болжээ.
Гэвч энэхүү онол нь шинэ зүйл биш. Холестеролыг зөөвөрлөх молекулыг “APOE” гэж нэрлэдэг бөгөөд Альцгеймерийн өвчтөнүүдийн дунд “APOE”4 нь бусад APOE төрлөөсөө хамгийн өндөр илэрдэг. Сонирхолтой нь бусад ижил хувилбар нь хурц үрэвслийн хариу урвалтай холбоотой байдаг. Үүний адилаар Ковид-19 өвчлөл нь үрэвслийн хурцадмал шинж тэмдэгтэй байна.
Ижил ген нь эмнэлзүйтэй холбоотой байх магадлалтай юу?
Судлаачдын олж тогтоосноор хоорондоо уялдаа хобоотой боловч урьдчилсан ажиглалтаар “APOE”4 өөрчлөлттэй ердөө 37 хүнийг олсон бөгөөд шалтгаан үр дагаврыг тогтоохоос өмнө илүү их судлах шаардлагатай гэж үзсэн байна.
Шалгагдаж дуусаагүй байгаа өөр нэг судалгаагаар А бүлгийн цустай хүмүүс коронавирусний халдвар авсан тохиолдолд амьсгалын дутагдалд орох өндөр эрсдэлтэй болохыг тогтоожээ.
Хүний геномийн тухай судалсан шиг дэлхийн хэмжээнд нас баралтын түвшин, хүнд өвчин тусах нь яагаад ийм ялгаатай байгааг тэр ч байтугай эрүүл мэндийн чанар хүртээмжийн хувьд ижил төстэй улс орнуудын дунд ч ажиглагдаж буй нь бидний хийх ёстой эхний ажиглалтуудын нэг болох юм гэж эрдэмтэд үзжээ.
Ковид-19 судалж буй генетикчдийн сайн мэдээ нь аливаа асуудлыг өөр өнцгөөс судалж буй хурц ухаан бол бидний урагшлах түлхэц болох зам. Гэхдээ өөр нэг санаа зовних асуудлыг бийг онцолсон юм. Генийг олох нь нэг өөр зүйл, Ковид-19 нас баралтад ген нь нөлөөлж байгаа эсэхийг тодорхойлох нь бас нэг өөр зүйл хэмээн эрдэмтэд үзжээ.
Эх сурвалж: CNN
Б.Болормаа