Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Намайг нүүрсний хэргээр дуудаж шалгаагүй. Улс төрийн зорилгоор ийм мэдээлэл тараасан гэж бодож байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэр УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзул нарыг АТГ-аас шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газраас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа.

Мөн иргэн Ж.Энхбатын зүгээс эл хэрэгт ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэр УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзул нарыг холбоотой гэж шалгаж өгөх хүсэлтийг АТГ-д өнгөрөгч нэгдүгээр сард гаргасан байдаг.

Энэ талаар АТГ-аас "ЗТХ-ийн дэд сайд Л.Халтартай холбоотой гомдол мэдээлэл ирж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байгаа" гэж мэдээлсэн.

Тэгвэл уг асуудалд ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар "Намайг нүүрсний хэргээр дуудаж шалгаагүй. Улс төрийн зорилгоор ийм мэдээлэл тараасан гэж бодож байгаа" гэх тайлбарыг өглөө.

СОНСГОЛ: ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн эхнэрийн хувьцаа эзэмшдэг компани ХБ-наас 9.3 тэрбум төгрөгийн зээл авчээ
СОНСГОЛ: ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн эхнэрийн хувьцаа эзэмшдэг компани ХБ-наас 9.3 тэрбум төгрөгийн зээл авчээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.