Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ-ын албаны дарга С.Батдөлийн хэрэгт холбогдуулан дэд сайд Л.Халтарын эхнэр төлөвлөлтийн инженер Ц.Ганзулыг шалгах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд
Гэрэ зургийг mpa.mn

Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулсан талаар бид өчигдөр мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өөрийнх нь нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулсан. Түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байдаг. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч ирсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар С.Батдөл нь 2021 онд одоогийн дарга Х.Хэрлэнгийн үед томилогдсон.

С.Батдөл нь УБТЗ-ын хувь, хувьсгалын бүх төрлийн вагон, галт тэргийн цувааг хааш нь яаж явуулах, дарааллын урд хойно оруулах эсэхийг дарга нарын үүрэг даалгавраар вагоны эргэлтийг хурдлуулдаг гэх мэдээлэл бий.

Хамгийн сонирхолтой нь, тээврийн компаниудад давуу байдал бий болгож, их хэмжээний авлига авдаг гэх энэ асуудалд хааш нь ямар вагон ачуулах хуваарийг боловсруулж батлуулдаг хүн нь одоогийн ЗТХ-ийн дэд сайд С.Халтарын эхнэр, Тээвэр зохион байгуулалтын албаны төлөвлөлтийн инженер Ц.Ганзул гэх эмэгтэй байдаг гэх мэдээлэл байна. Ц.Ганзулын албанаас төлөвлөж, боловсруулан хуваарийн дагуу С.Батдөл гарын үсэг зурж баталгаажуулдаг гэсэн үг.

Эндээс батлагдсан хуваарийг биелүүлж экспортын нүүрс ачуулдаг гол этгээдүүд нь Мааньт, Чойр, Сайншанд, Олон-Овоо өртөөний дарга нар аж. Саяхан Чойр өртөөний дарга нь хувийн компаниас вагоныг нь саатуулна гэж сүрдүүлж, авилга нэхэж байгаад баригдаж ажлаасаа өөрчлөгдсөн бөгөөд тун удахгүй Олон-Овоо, Чойр, Мааньт өртөөний дарга нарыг шалгана гэх мэдээлэл байна.

УИХ-аар ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ
УИХ-аар ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ
 
Б.Анхбаяр, Д.Дэлгэрсайхан нарт холбогдогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
Б.Анхбаяр, Д.Дэлгэрсайхан нарт холбогдогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.