Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ноолуур төслийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм. Эл хөтөлбөрийн хөтөлбөрийн хүрээнд ХБ-наас Капитал банк нь "Мөнххаан трейд" ХХК-нд 5 тэрбум дамжуулан зээлдүүлэхээр гэрээ байгуулж авсан байдаг. Гэвч нотлох баримтыг хөөн шалгахад, Мөнххаан трейд ХХК-нд зээл олгосон эсэх нь нотлогдоогүй буюу зээлийн хувийн хэрэг олдоогүй юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Капитал банк өөрсдийн хамаарал бүхий компанийн авсан зээлийн хувийн хэргийг устгасан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй баримт гарч ирж байна" гэв.