Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАРИМТ: Ченжүүд мөргөлдсөн машиныхаа зургийг төрийн байгууллагын мэдээллийн санд өөрчлөн тавьж, иргэдийг ЗАЛИЛЖ байна

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 27 секунд

Манай улсад жилд дунджаар 500 гаруй хүн зам тээврийн ослоос болж амь насаа алддаг. Эдгээр ослын багагүй хувь нь чанар стандартын шаардлага хангаагүй автомашинаас болсныг албаны хүмүүс хэлж байна. Тодруулбал, эд анги нь эвдэрч, няцарсан автомашиныг ченжүүд засварлаж, өнгөлөөд иргэдэд "шинэ машин" хэмээн зардаг нь эргээд хэдэн төгрөгөө шавхаж хөл залгах унаатай болж буй худалдан авагчаа хохирооход хүрдэг байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Иймээс л худалдан авч буй унаандаа бид хэр итгэлтэй байж болох вэ гэх асуудал хөндөгдөж буй юм. Энэ төрлийн лавлагаа мэдээллийг автомашин худалдан авч буй иргэн өөрөө шалгах боломжтой. Бүр нарийндаа тухайн автомашины гаалиар орж ирсэн үзүүлэлт, өмнө явж байсан эсэх түүнчлэн осолдож байсан талаарх мэдээллийг

Эл сайтуудыг ашиглах тал дээр нэг автомашинаар жишээлье.

БАРИМТ: АТҮТ-ИЙН https://www.autobox.mn/ САЙТ ДЭЭР СЭВ ЗУРААСГҮЙ ГАРЧ ИРЭХ АВТОМАШИН ХИЛЭЭР ОРЖ ИРЭХДЭЭ ОСОЛДСОН АВТОМАШИН БАЙНА

Бид эхний удаа WDD 2050402 арлын дугаартай "Nissan Fuga" маркийн автомашин хилээр орж ирэхдээ ямар байсан зургийг олж, шалгаж үзэв. Ингэхэд тус автомашин гаалиар орж ирэхдээ буруу талын хаалга тэр чигтээ цөмөрч, рам нь гажсан байдалтай байсан юм. Гэтэл энэхүү автомашиныг АТҮТ-ийн https://www.autobox.mn/ сайтаас арлын дугаараар шүүж үзэхэд ямар нэгэн сэв зураасгүй, “ШИНЭ” автомашин болж хувирсан байгаа юм.

Тайлбар байхгүй.

-НЯЦАРСАН МАШИНЫГ ЗАРАХ БУС ЗӨВХӨН СЭЛБЭГЭНД АШИГЛАХ ЗОРИУЛАЛТААР ОРУУЛЖ ИРДЭГ-

Автомашины гаалиар орж ирсэн болоод дотоодын албан сайтад бүртгэгдсэн мэдээлэл яагаад зөрүүтэй байна вэ гэх асуулт эндээс урган гарна. Эл асуудлыг Авто тээврийн үндэсний төвийн Техникийн хяналтын хэлтсийн дарга М.Эрдэнэдалайтай холбогдож тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Гаалиар оруулж ирсэн эвдрэлтэй тээврийн хэрэгслийг бид автомашин гэж үздэггүй. Хэрвээ кузов оруулж ирээд засварын газраар янзлуулсан гэсэн албан ёсны бичигтэй бол дүгнэлтийг нь гаргаад автомашин болгодог. Өөрөөр хэлбэл, манай байгууллага гаалиас орж ирэхдээ эвдрэлтэй байсан автомашиныг бүртгэдэггүй. Эвдрэлтэй машиныг зөвхөн сэлбэгийн зориулалтаар гаалиар оруулж ирдэг. Тээврийн хэрэгслийг аукцион, импортлогч улсын техникийн паспорт, гаалийн албан татвар төлсөн бичгийг үндэслэж үзлэгт оруулдаг. Үзлэгт ороод стандартын шаардлага хангасны дараа тухайн тээврийн хэрэгсэлд гэрчилгээ, дугаар авах боломж бүрдэх юм. Үзлэгт тэнцээгүй тохиолдолд бид дугаар, гэрчилгээ олгодоггүй. Эвдрэлтэй автомашин бүртгүүлэхээр орж ирвэл гэмтлийг нь тодорхойлоод засуулаад ир гэх шаардлага тавьдаг” гэлээ.

-ЭХ СУРВАЛЖ: Гаалиар осолд орсон автомашинууд орж ирдэг ч түүнийг цааш нь хэрхдэг талаар мэдэхгүй-

Харин гаалиар орж ирж буй эвдрэл, гэмтэлтэй автомашинуудын талаар гаалийн байгууллагын эх сурвалжийн зүгээс “Шинэ автомашин орж ирэхийн хажуугаар заримдаа мэр сэр хуучирсан, осолд орсон автомашин орж ирж байгаа нь харагддаг. Тэрхүү автомашинуудыг хэрхдэг талаар би сайн мэдэхгүй” гэх мэдээллийг өгсөн юм.

Тайлбар байхгүй.
Гаалиар орж ирсэн зураг
​​​​​​
Тайлбар байхгүй.
АТҮТ-ийн сайтад байршуулсан зураг

Өөр нэг ажилтнаас энэ асуудлыг тодруулахад “Эвдэрсэн автомашинуудыг ачигч машинаар зөөвөрлөдөг. Зарим үед ченжүүд өөрсдийнхөө машинаар чирээд явж буй харагддаг” гэлээ.

Гаалиар автомашин шинээр оруулж ирэхэд үйлдвэрээс дагалдаж ирэх 4-5 бичиг баримтыг хамтад нь авч ирэхийг зөвлөдөг байна. Харин эвдрэлтэй машин оруулж ирээд худалдаалж болдог талаар ГЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Ямар ч бичиг баримт өөрчлөх шаардлагагүйгээр татвараа төлөөд зарж болдог” гэсэн юм.

Үүнээс харахад, АТҮТ-ийнхөн няцарсан машиныг зөвхөн сэлбэгийн зориулалтаар оруулж ирдэг гэх мэдээллийг өгсөн бол гаалийн ажилтан эвдэрсэн машиныг засаад зарж болдог гэх хоёр өөр хариултыг өгч байгаа нь анхаарал татаж байна.

Нөгөө талдаа гаалийн зүгээс автомашиныг засварын журмаар оруулж ирнэ гэдэг нь “Хилээр эвдэрсэн машин оруулж ирээд түүнийгээ Монголд засварлаад эргүүлэн хилээр гаргахыг хэлнэ” гэх. Харин Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн бидэнд гаалиар эвдэрч, няцарсан машиныг зөвхөн сэлбэгийн зориулалтаар оруулж ирдэг гэх мэдээллийг өмнөх хэсэгт өгсөн. Нөгөө талд гаалийн ажилтан эвдэрсэн машиныг засаад зарж болдог гэдгийг хэллээ. Түүний хэлснээс үзвэл эвдэрсэн машин оруулж ирэхэд ямар нэгэн хяналт, үзлэг хийдэггүй бололтой. Шууд татвараа төлөөд л засвар руу аваад явах боломжтой аж.

Мөн үүнээс гадна ченж нар эвдрэл гэмтэлтэй буюу сэлбэгийн зориулалтаар оруулж ирсэн автомашины АТҮТ-ийн сайтад сэв зураасгүй шинэ мэт байршуулдаг, цаашлаад ГЕГ-аас тавих хараа хяналт сул байгаагийн цаана хээл хахуулийн асуудал ч байж болзошгүй тал дээр анхаарал хандуулах нь зүйн хэрэг.

ОЮУТОЛГОЙ: Жилд 200-300 сая ам.долларын эрчим хүчийг ОТ-д нийлүүлж, илүүг нь төвийн шугамд нийлүүлэх ЗГ-ын ТӨЛӨВЛӨГӨӨ
ОЮУТОЛГОЙ: Жилд 200-300 сая ам.долларын эрчим хүчийг ОТ-д нийлүүлж, илүүг нь төвийн шугамд нийлүүлэх ЗГ-ын ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.