БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал асан Ж.Соронзон яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гадаад руу яваад байгаа юм. Түүнд хилийн хориг тогтоогоогүй ч яллагдагчаар татан шалгагдаж байхдаа ийнхүү хил гарсанд олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлсэн.
Тэгвэл уг асуудалд Ж.Соронзон "Би хилийн хориггүй. Ээлжит эмчилгээ шинжилгээ хийлгэх шаардлагаар явж байна. Оргон зугтах шаардлагагүй. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй болно. Олон түмнийг төөрөгдүүлэх хэрэггүй.
Үндсэн хуульд шүүхээр гэм буруу тогтоогоогүй нөхцөлд хэнийг ч гэмтэн мэтээр үзэх ёсгүй" гэжээ.
Сануулахад, түүнийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө төрсөн дүү Ж.Содбилэгтэй түрээсийн гэрээ байгуулах замаар сургуулийнхаа данснаас 5.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн хэмээн шалгаж байгаа юм.